"Хүүхдийн мөнгө", "Эхийн алдар", “Насны хишиг” гэсэн халамжийн мөнгийг энэ сард олгохоор хуваарь гаргажээ

"Хүүхдийн мөнгө", "Эхийн алдар", “Насны хишиг” гэсэн халамжийн мөнгийг энэ сард олгохоор хуваарь гаргажээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ оны 6 дугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг мэдээллээ. Хуваариар:

  • 6 дугаар сарын 15-26-нд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж,
  • 6 дугаар сарын 15-нд онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
  • 6 дугаар сарын 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж,
  • Мөн 6 дугаар сарын 15-26-нд "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж болон “Насны хишиг”-ийг тус тус олгохоор болжээ.