"Б.Идэр-Одыг койнтой холбоотой асуудлаар шалгаж, интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн" гэж мэдэгдлээ

"Б.Идэр-Одыг койнтой холбоотой асуудлаар шалгаж, интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн" гэж мэдэгдлээ

Комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цахим орчинд өчигдөр /2023.06.06/ гарсан. Харин энэ талаар interpol.int сайтад нийтлэгдээгүй нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн гэж болно.

Энэ талаар зарим эх сурвалжууд, “interpol.int сайтад хүн амь болон хар тамхины хэрэг зэрэг онц ноцтой гэмт хэргийн сэжигтнүүдийн мэдээллүүдийг нийтэлдэг ба бүх эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн мэдээллийг нээлттэй нийтэлдэггүй” гэсэн тайлбарыг хэлж байсан юм. 

Тэгвэл Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн бөгөөд энэ тухай үндэслэлээ Эрүүгийн цагдаагийн алба /ЭЦА/-аас tsahiur.mn сайтад тайлбарласан байна. Тус мэдээлэлд, “Б.Идэр-Одыг интерполын хөх буланд зар мэдээллээр зарласан нь үнэн. Энэ зар мэдээ нь тухайн хүнийг хаана байгааг тогтоох зорилготой. Иргэн Б.Идэр-Од 2022 оны гуравдугаар сард Монгол Улсаас гарч Австрали улсад очсон бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард АНУ руу явсан. ЭЦА-аас койн, токентой холбоотой асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг гаргасан бөгөөд Б.Идэр-Одыг уг хэргээр шалгаж байгаа. Түүнийг цагдаагийн байгууллагаас дуудсан ч тэрээр ирээгүй тул эрэн сурвалжилж эхэлсэн” юм байна.