“Big Bang” хамтлагийн ахлагч Жи-Драгоны YG энтертаймэнттай байгуулсан гэрээний хугацаа дууссан бөгөөд сунгах эсэх нь тодорхойгүй байна

“Big Bang” хамтлагийн ахлагч Жи-Драгоны YG энтертаймэнттай байгуулсан гэрээний хугацаа дууссан бөгөөд сунгах эсэх нь тодорхойгүй байна

“Big Bang” хамтлагийн ахлагч, дуучин Жи-Драгоны YG энтертэймэнттай байгуулсан гэрээний хугацаа дууссаныг мэдэгдлээ.

YG-ийн гаргасан бизнесийн тайланд Жи-Драгоны нэр дуучдын жагсаалтад байхгүй байсан тул түүнийг YG-г орхиж магадгүй гэж таамаглаж байсан юм. Тэгвэл өчигдөр /2023.06.06/ YG энтертаймэнтийн Жи-Драгонтой байгуулсан гэрээний хугацаа дууссан бөгөөд тэд реклам сурталчилгаа зэрэг бусад үйл ажиллагаан дээр тусгай гэрээгээр хамтран ажиллаж байгаа юм. Тэд хөгжмийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ нэмэлт гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Жи-Драгон хараахан шийдвэрээ гаргаагүй байна. Сонирхуулахад, Жи-Драгон нь Big Bang хамтлагийн ахлагч бөгөөд YG-д үлдсэн Big Bang-ын цорын ганц гишүүн байсан юм.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө