СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн баярын өмнөх шөнө Улаанбаатарт олон тооны хүн угаартаж, найман хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн баярын өмнөх шөнө Улаанбаатарт олон тооны хүн угаартаж, найман хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Хүүхдийн баярын өмнөх өдөр буюу өнгөрөгч тавдугаар сарын 31-нд нийслэл даяар бороотой, нэлээдгүй сэрүүн өдөр болж өнгөрсөн. Харин энэ үеэр нийслэлд олон тооны хүн угаартаж, нас барсан ноцтой хэрэг гарсан талаар “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтэлжээ. 

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хими, цацрагийн аюулгүй байдал хариуцсан Г.Номуунтуул тодруулга өгсөн байна. Тэрээр “өнгөрсөн тавдугаар сарын 31-ны шөнө 25 хүн угаартсан. Тэднээс найм нь нас барсан харамсалтай явдал болсон. Нас барсан хүмүүсийн дунд таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд байсан ба бусад нь насанд хүрэгчид байжээ. Харин Цэргийн төв эмнэлэгт 17 хүн эмчлүүлж байгаагаас хоёр нь хүнд, бусад нь биеийн байдал хүндэвтэр байгаа” хэмээн ярилцлага өгчээ.  

Иймд иргэд та бүхнийг шахмал түлш хэрэглэхдээ анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.