Э.Маск Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, "тантай ярих нь нэр төрийн хэрэг байлаа" хэмээн жиргэжээ

Э.Маск Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, "тантай ярих нь нэр төрийн хэрэг байлаа" хэмээн жиргэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан дэлхийн тэрбумтан Starlink, Tesla, Twitter компанийн эзэн, үүсгэн байгуулагч Элон Масктай цахим уулзалт, “цахилгаан автомашины салбарт хамтран ажиллах” талаар ярилцсан байдаг.

Мөн тус уулзалтын талаарх мэдээллийг манай урд хөрш БНХАУ-ын хэвлэлүүд анхааралтай ажиглаж, мэдээлсээр байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элон Масктай цахим уулзалт хийсэн талаараа өөрийн твиттер хуудастаа дүрс, бичлэгийн хамт нийтэлжээ. Тэгвэл Tesla компанийг үүсгэн байгуулагч Элон Маск Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж, "It was an honor to speak" буюу “тантай ярих нь нэр төрийн хэрэг байлаа” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.