Маргааш "гамшгийн зарлан мэдээлэх дохио" 16.00 цагт дуугарна

Маргааш "гамшгийн зарлан мэдээлэх дохио" 16.00 цагт дуугарна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9 /2023.06.07-09/-нд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна.

команд штабын сургуулийн хүрээнд улс даяар маргааш /2023.06.08/ 16.00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж, "Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбайг бэлтгэсэн. Энэ цэгт орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийнэ" гэж мэдэгдлээ.