Х.Нямбаатар: Г.Ган-Очирын газар гишгэж, гал үлээхээс бусад бүгд худал

Х.Нямбаатар: Г.Ган-Очирын газар гишгэж, гал үлээхээс бусад бүгд худал

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр "Нүүрсний хэрэгт нэр холбогдсон 130 гаруй хүнд таслан хорих цагдан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн иргэн Г.Ган-Очирын талаар надад хэлэх үг алга. Францын хууль сахиулах байгууллагад би битгий хэл францчууд ч нөлөөлөх боломжгүй эрх зүйт төр тогтсон орон. Энэ хүн Европын холбоо руу нэвтрэхдээ хил зөрчсөн. Тэнд байхдаа монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож хүчирхийлэл үйлдсэн.  Харин энд байхдаа дотор нь хүн байгаа гэрийг шатаах гэмт хэрэг үйлдээд зугтсан. Олон гэмт хэрэгт нэр холбогдсон. Иргэн Г.Ган-Очирыг энд авчирч шалгах ёстой. энэ хүний газар гишгэж, гал үлээхээс бусад нь бүгд худал" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө