Т.Сүхболд: Б.Идэр-Одыг шалгах шаардлага байгаа учраас интерполоор эрэн сурвалжилж байна

Т.Сүхболд: Б.Идэр-Одыг шалгах шаардлага байгаа учраас интерполоор эрэн сурвалжилж байна

IHC койныг зах зээлд анхлан гаргагчдын нэг, комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж буй гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр мэдээлэл хийх үеэр Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл өгч, Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэлээ. 

Тэрбээр "Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж буй нь үнэн. Шалгах шаардлага байгаа. Иймд хөх буланд эрэн сурвалжилга зарласан. СЗХ-ноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койн байгаа. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Хоёр койны асуудалд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нотлох баримт бий. Иймд яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад гаргасан байгаа. Санхүүгийн Зохицуулах Хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койн бий. Бид хамтарч ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Үүнээс хоёр койны асуудалд гэмт хэрэг үйлдсэн үндэслэл бүхий нотлох баримт байна гэж үзэн, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад гаргасан.

Үлдсэн 20 койны асуудлыг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна" гэлээ.