Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч М нь БНСУ-д албан ажлаар явж байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлж буй.
Тэгвэл энэ талаар тус улсын иргэд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
- "Монголын төрийн албан хаагчдад Засгийн газраас манай улсад нэвтрэхийг хориглох ёстой"
- "Гадныхны нүүрийг хичээнгүйлэн халхалдаг хүний эрхийн гайхамшигт орон бол Монгол"
- "Яагаад заавал харийн оронд ирээд ийм гай тарьдаг юм бэ"
- "Үгүй ээ, яагаад гадны улсад ирээд орчуулга хийж тусалсан иргэнийг бэлгийн дарамтад оруулж байгаа юм бэ"
- "Тэр хүн ёстой л Чингис хааны удмын хүн шиг зоримог юм"
- "Би Жэжүд амьдардаг монгол оюутан, энэ хүнээс болж ичиж үхэх нь"
- "Өмнө нь МҮБХ-ны дэд дарга хүн солонгос эмэгтэйд билгийн дарамт учруулаад эх орон руугаа зугтсан тухай мэдээг харж байснаа санаж байна... Монгол төрийн түшээдийг Солонгост ирэхэд нь маш сайн хянаж байх ёстой юм шиг байна"
- "Дахиж орж ирүүлэхгүйн тулд, хар жагсаалтад оруулах хэрэгтэй"
- "Хүчирхийлэгчдийг цаазаар авах хэрэгтэй"
- "Соёлын ялгаа байх шиг байна. Монголд бол асуудал ерөөсөө байхгүй"
- "Тэгээд яагаад өөр улсад ирээд гэмт хэрэг үйлдээд байгаа юм бэ? Монголын төрийг эрс эсэргүүцэж байна!!"
- "Нөгөө л Монгол... Орчуулагч нь Солонгосын иргэн мөн үү?"
Энэ мэтчилэн Солонгос иргэд Монгол төрийн албан хаагчдыг Солонгост нэвтрүүлэхгүй байх тал дээр Засгийн газраа анхаарч ажиллахыг шаардаж байгаа аж.