Хятадын тагнуултай хамтарсан хэргээр Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт оногдуулсан 8 жилийн хорих ялыг УДШ хэвээр үлдээжээ

Хятадын тагнуултай хамтарсан хэргээр Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт оногдуулсан 8 жилийн хорих ялыг УДШ хэвээр үлдээжээ

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт холбогдох тагнуулын хэргийг шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 06 /2022.10.06/-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэдэнд 8 жилийн хорих ял оноосон. Мөн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм. 

Тодруулбал, тэднийг БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэх үндэслэлээр тус бүрт нь 8 жилийн хорих ял оноосон гэдэг. Харин Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Бао Гуо Жун-д  12 жилийн хорих ял оноосон байдаг. Тэгвэл Б.Эрдэнэзул, Л.Алтанцэцэг, Бао Гуа Жун нарт холбогдох 19 хавтас бүхий маш нууцын хэргийг өнөөдөр /2023.06.07/ Улсын Дээд шүүх /УДШ/ хянан хэлэлцээд тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн ялыг хэвээр үлдээсэн байна.