Согтуурсан үедээ эхнэрээ зодож амь насыг нь хөнөөжээ

Согтуурсан үедээ эхнэрээ зодож амь насыг нь хөнөөжээ

Согтуурсан үедээ эхнэрийнхээ амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 23-ны өдөр /2023.05.23/ "Манай найзыг нөхөр нь зодоод ухаан алдуулчихлаа" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 21 настай эмэгтэйг нөхөр болох 21 настай Б нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.