Хүүхдээ тэврэн цонхоор үсрэх гэж байсныг болиулж, аюулгүй болгожээ

Хүүхдээ тэврэн цонхоор үсрэх гэж байсныг болиулж, аюулгүй болгожээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд орон сууцны 3 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 07-ны өдрийн 09:39 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өөрийн хүүхэд болох Т-г тэврэн цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.