"Монгол, Хятад, Оросын хооронд худалдааг хөгжүүлэх" асуудлаар гурван тал чуулж байна

"Монгол, Хятад, Оросын хооронд худалдааг хөгжүүлэх" асуудлаар гурван тал чуулж байна

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын 16 дугаар нэгдсэн чуулган “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” уриан дор “Корпорэйт конвеншн” төвд эхэлжээ. 

Тус чуулганд гурван улсын бизнес эрхлэгчдийн 450 гаруй төлөөлөл оролцож байгаа ажээ. Сонирхуулахад, өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнд БНХАУ-тай хийсэн худалдаа 64 хувийг, ОХУ-тай хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж байгаа ажээ. 

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын худалдаа, эдийн засгийн чуулган нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн юм. Үүний өмнө манай улсад 2017 онд зохион байгуулж байсан бол сүүлийн 15 дугаар чуулган 2019 онд ОХУ-ын Красноярск хотноо болсон юм. Улаанбаатар хот дахь энэ удаагийн 16 дугаар чуулганыг цар тахлын дараах гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлд зохион байгуулж буйгаар онцлог болж байгаа аж.