Сагсан бөмбөгийн шигшээ баг БНХАУ-ыг зорив

Сагсан бөмбөгийн шигшээ баг БНХАУ-ыг зорив

БНХАУ-ын Аннин хотноо зохион байгуулах олон улсын сагсанбөмбөгийн B-One лигт Монгол Улсын шигшээ баг оролцохоор өнөөдөр /2019.12.06/ өмнөд хөршийг зорьсон байна. Тус тэмцээнд Тайланд, Энэтхэг, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Монгол зэрэг улсуудын багууд оролцоно. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд О.Энхбаатар, Т.Санчир, Э.Дорж-Арилд, Ц.Отгонжаргал, С.Эрдэнэдалай, Б.Дархантөгс, Б.Батзолбоо, А.Гансүх, О.Доржзовд, М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр, Маркус Хэйммондс нар багтжээ.