Жэннигийн тоглосон "The Idol" киног кпоп үзэгчид эсэргүүцэж эхэлжээ

Жэннигийн тоглосон "The Idol" киног кпоп үзэгчид эсэргүүцэж эхэлжээ

"HBO" сувгаар цацагдаж буй "The idol" киног к-поп сонирхогчид эсэргүүцэж эхэлжээ.

Тус киноны нэгдүгээр анги үзэгчдийн хүртээл болоод буй. Энэхүү кинонд дуучин The Weeknd, жүжигчин Жонни Деппийн охин Лили Рөүс Депп, Blackpink хамтлагийн гишүүн Ким Женни зэрэг алдартнууд дүр бүтээсэн юм. Гэвч энэхүү киноны сэдэв, агуулга, үйл явдал нь насанд хүрэгчдийн кино мэт байгаа нь үзэгчид эсэргүүцэх гол шалтгаан болж байна.

Шүүмжлэгчид кино багийнхныг Женнигийн нэр хүндийг ашиглан үзэгчид татах оролдлого хийсэн гэж дүгнэжээ. Учир нь киноны постер зурагт Женни гол дүр бүтээж, хэрхэн алдартан болсноо өгүүлж буй мэт байсан ч киноны нэгдүгээр ангид Женни ердөө хэдхэн секундэд л гарсан нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгожээ. Тиймээс кпоп үзэгчид "The Idol" киног бойкотлох уриалга гаргаж эхэлсэн байна.