"Баян боол" УСК-г 300 мянга гаруй хүн үзсэнээр бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бүтээлээр тодорчээ

"Баян боол" УСК-г 300 мянга гаруй хүн үзсэнээр бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бүтээлээр тодорчээ

Хүлэгү пикчерс, Милл кино компани, Эмоци продакшны хамтын бүтээл “Баян боол” УСК энэ оны гуравдугаар сарын 3-нд нээлтээ хийж, гурван сарын турш үзэгчдийн хүртээл боллоо.

"Баян боол" УСК нь гурван сарын турш үзэгчдийг байлдан дагуулж, Монголын кино театрын дэлгэцнээ гарсан бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бүтээлээр тодорчээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд кино театрын зах зээлд борлуулалтаараа "Зура 2" “Ноён эмэгтэй”, “Хэрмэл жүжигчид” УСК тэргүүлж байсан бол “Баян боол” УСК-г 290,694 хүн үзсэнээр дээд амжилтыг шинэчилэн тогтоожээ. Мөн кино уран бүтээлчид гадаад улсад амьдран суугаа монголчуудад бүтээлээ толилуулж, өндөр үнэлгээ авч, нийт үзэлтийн тоо 312,028-д хүрээд байгаа аж.

Тус кинонд “Эмоци” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос гадна МУГЖ Ш.Доржсүрэн, МУСТА Б.Батмэнд, жүжигчин Х.Баярмаа гэх мэт шилдэг уран бүтээлчид гол дүрийг бүтээсэн билээ. Ташрамд дурдахад, “Баян боол” УСК Cinema Next болон Тэнгис кино театрт үргэлжлэн гарч байна.