"Blackpink" хамтлагийн Жэнни Marvel-ийн цувралд дүр бүтээж магадгүй

"Blackpink" хамтлагийн Жэнни Marvel-ийн цувралд дүр бүтээж магадгүй

"Blackpink" хамтлагийн Жэнни Marvel-ийн "Agents of Atlas" цувралд Luna Snow-ийн дүрийг бүтээж магадгүй.

Marvel студи нь Blackpink хамтлагийн Женниг Luna Snow-ийн дүрд тоглуулж, Азийн супер баатрын тухай кино хийхээр төлөвлөж байна гэж "Sin Chew Daily" мэдээлжээ. Мөн Жэнни энэ жил өгсөн нэгэн ярилцлагадаа, "The Idol кино бол дөнгөж эхлэл" гэж хэлснээс үүдэн энэхүү яриа гарсан.

Luna Snow-ийн дүр нь хүмүүсийг хамгаалахын тулд мөсөнд суурилсан супер хүчээ ашигладаг, эдгээх чадвартай Сол Хи гэх Азийн супер баатрын дүр юм. Одоогоор тус бүтээл хөгжүүлэлтийн явцдаа байгаа бөгөөд 2026 онд гарах төлөвлөгөөтэй байна.

Жэннигийн тоглосон Netflix-ийн бүтээл "The Idol" кино үзэгчдээс ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа билээ. Түүний дараагийн бүтээлийг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа хэдий ч зарим хүмүүс түүний жүжиглэх ур чадварыг хангалтгүй гэж үзэж байна.