ФОТО: ХААН Банк “ICT Expo”-д “Tech is Lifestyle” уриатай оролцлоо

ФОТО: ХААН Банк “ICT Expo”-д “Tech is Lifestyle” уриатай оролцлоо

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT Expo 2023” үзэсгэлэнд ХААН Банк “Tech is Lifestyle” уриатайгаар 2023 оны 6-р сарын 9-11-ний өдрүүдэд амжилттай оролцлоо.

16 дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээ нь нийгмийн бүх салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжих, шинэ технологи, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, хөрөнгө оруулагчидтай холбогдох олон боломж олгодгоороо онцлог. 

Өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин үед цаг ямагт шилдэг технологи, хялбар шийдэл бүхий цаг зав хэмнэсэн ухаалаг бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгосоор ирсэн ХААН Банк хүн бүрийн санхүүгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг Khan Bank аппликэйшнээрээ дамжуулан хэрхэн шийдэж буйг харуулсан лайфстайлын аялал бүхий сонирхолтой танилцуулга хийлээ.

Мөн банкны дунд хугацааны стратегид тусгасан дижитал шилжилтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийн нэг болох “Digi Go” жишиг дижитал цэгээ өөрсдийн талбайдаа байршуулж, харилцагчдадаа илүү ойртож ажиллалаа.

Түүнчлэн арга хэмжээний үндсэн тайзан дээр ХААН Банкнаас байгууллагууд болон тэдгээрийн хөгжүүлэгч нарт тун удахгүй санал болгохоор хөгжүүлж буй developer.khanbank.com буюу “Khan Developer portal” үйлчилгээгээ албан ёсоор танилцуулсан юм. Энэхүү программ хангамж нь банкны үйлчилгээг зайнаас авах боломжийг байгууллагуудад олгож буй нээлттэй систем юм. Гурван өдөр үргэлжилсэн уг арга хэмжээнд бид харилцагчдаа зориулан олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, бяцхан гарын бэлэг бэлдсэнээс гадна ХААН Банкны бүх төрлийн картаараа GS25 сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийсэн харилцагч бүр урамшуулал олголоо.

Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх ХААН Банкны талбай гурав хоногийн турш хөл ихтэй байж, хүүхэд, багачуудын инээд хөөрөөр бялхаж,  гэр бүл, найз нөхдөөрөө “Digi Go” дижитал цэг, банкны шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцсан юм. Өдөрлөгт ‘Capital Band’ хамтлаг хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн нь улам өнгө нэмлээ.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк