СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТҮЦ дотор газ үнэрлэж байгаад дэлбэрч, гэмтсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТҮЦ дотор газ үнэрлэж байгаад дэлбэрч, гэмтсэн хэрэг гарчээ

Ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байгаад дэлбэрч гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн худалдагч 20 настай эмэгтэй, 22 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй найзынхаа хамт газ үнэрлэж байгаад хий дэлбэрч, гэмтсэн байна. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа аж. Иймд энэ төрлийн үйлдлийг хийхгүй байж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.