Хүнсний дэлгүүрийн зооринд 27-30 насны хоёр хүн нас барсан хэрэг гарчээ

Хүнсний дэлгүүрийн зооринд 27-30 насны хоёр хүн нас барсан хэрэг гарчээ

Хэнтий аймгийн Бэрх сумын "Бэрх Тоонот" хүнсний дэлгүүрийн Жимс, ногоо хадгалах зооринд хоёр хүн хордож нас барсан гэх мэдээлэл байна. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэнтий аймгийн Бэрх суманд байрлах хүнсний дэлгүүрийн зооринд 27-30 насны хоёр хүн нас барсан хэрэг энэ сарын 3-ны өдөр гарсан. Одоогоор хордож нас барсан шалгааныг тогтоох, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.