Сэтгүүлч Б.Анхбаярыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Сэтгүүлч Б.Анхбаярыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаяр ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй.

Түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш цагдан хорьж байгаа юм. Тэгвэл түүний өмгөөлөгч цагдан хорих шүүгчийн захирамжид гомдол гаргаж, улмаар тус гомдлыг өнөөдөр шүүх хэлэлцэв. Ингээд шүүхээс өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжтойгүй хэмээн үзэж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.