Хог шатсанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага эрс нэмэгджээ

Хог шатсанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага эрс нэмэгджээ

Сүүлийн өдрүүдэд хог шатсан гэх дуудлага эрс нэмэгджээ. Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар хамтран ой, хээрийн түймэр болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбооноос тавих хяналтыг сайжруулах, галын аюулгүй байдлын хууль, дүрэм, нормыг мөрдөхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Нийслэлийн ногоон бүсийн ой хээрийн, өнжмөл өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн хяналт шалгалтыг давхардсан тоогоор 774 алба хаагч, 98 техник хэрэгсэлтэй төвийн таван дүүргийн ногоон бүсийн 27 аманд зохион байгуулж, ногоон бүсэд зорчсон 1484 автомашин, 10743 иргэнд гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэжээ.

Эргүүл хяналтын хүрээнд алба хаагчид 68 удаагийн гал түймрийг илрүүлэн унтрааж, хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааж цэвэрлэж, гагнуур хийсэн 54 зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгуулан Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож баталгаа гаргуулсан байна.

Энэ оны байдлаар нийслэлийн хэмжээнд обьектын гал түймэр 857, аврах ажиллагаа 99, нийтдээ 956 удаагийн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, 1249 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалжээ.