ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн хүүхэлдэйг урласан Н.Барнс "Бродвэй" театрын “Tony Awards”-ийн шилдгээр шалгарчээ

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн хүүхэлдэйг урласан Н.Барнс "Бродвэй" театрын “Tony Awards”-ийн шилдгээр шалгарчээ

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Лондон хотын “West End” театрын тайзнаа “Монгол хаан” /Mongol khan/ нэрээр 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд Английн үзэгчдэд толилуулах гэж буй.

Харин өдгөө жүжгийн бэлтгэл ажил Лондон хотод аль хэдийн эхэлсэн ба тус хотын гудамж, талбайд “Монгол хаан” жүжгийн зурагт хуудаснууд байршиж, тасалбар нь ч худалдаанд гараад байгаа юм. 

Тэгвэл Лондон хотноо тоглогдох “Монгол хаан” жүжгийн лууг урласан дэлхийн шилдэг хүүхэлдэй урлаачдын нэг Ник Барнс “Broadway” театрын тэргүүн дээд шагнал болох “Tony Awards”-ийн “Шилдэг хүүхэлдэй урлаач”-ийн төрөлд нэр дэвшиж, өчигдөр /2023.06.13/ шилдгээр шалгарч тэргүүн байрыг эзэлсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

"Монгол хаан" жүжгийн хүүхэлдэйг урласан Ник Барнс зүүн гар талд

Сонирхуулахад, хүүхэлдэй урлаач Ник Барнс өмнө нь “Tony Awards”-ийн шилдгээр хоёр удаа хүртэж байсан бол “Монгол хаан” жүжгийн лууг урлаач Ник Барнс “Tony Awards”-ийг гурав дахь удаагаа хүртсэн байна. Харин түүний урласан лууг "Тамгагүй төр" жүжиг “Монгол хаан” нэртэйгээр Лондон хотын “West End” театрт тоглогдоход жүжигчин Ш.Энхжаргал хөдөлгөх ажээ.

"Монгол хаан" жүжигт ашиглах луу

"Монгол хаан" жүжигт ашиглах луу

"Монгол хаан" жүжигт ашиглах луу