"Дотоодын есөн чиглэлийн нислэгийг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин хямдруулсан" талаар С.Бямбацогт сайд мэдэгдлээ

"Дотоодын есөн чиглэлийн нислэгийг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин хямдруулсан" талаар С.Бямбацогт сайд мэдэгдлээ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 9 чиглэлийн нислэгийг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин хямдруулах болсныг өнөөдөр /2023.06.14/ мэдэгдлээ.

Тэрбээр “Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл МУ-ын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, СЭРГЭЛТ бодитой болсоор л байна” гээд дараах аймгуудын нислэгийг сэргээж, тийзний үнийг хямдруулсан байна.

  • Улаанбаатар- Даланзадгад, нэг талдаа 250-340 мянга, хоёр талдаа 500-680 мянга
  • Улаанбаатар- Алтай, нэг талдаа 365-426 мянга, хоёр талдаа 730-852 мянга
  • Улаанбаатар- Мөрөн, нэг талдаа 250-340 мянга, хоёр талдаа 500-680 мянга
  • Улаанбаатар- Улаангом, нэг талдаа 400-426 мянга, хоёр талдаа 800-852 мянга
  • Улаанбаатар- Ховд, нэг талдаа 405-451 мянга, хоёр талдаа 810-902 мянга
  • Улаанбаатар- Өлгий, нэг талдаа 405-451 мянга, хоёр талдаа 810-902 мянга
  • Улаанбаатар – Улиастай, нэг талдаа 316-376 мянга, хоёр талдаа 633-752 мянга
  • Улаанбаатар – Чойбалсан, нэг талдаа 268-308 мянга, хоёр талдаа 537-617 мянган төгрөгийн үнэтэйгээр энэ сарын 30-наас эхлэн нисч эхлэх юм байна.