НОГООН САНХҮҮЖИЛТ: Онцлох тоон үзүүлэлтүүд

НОГООН САНХҮҮЖИЛТ: Онцлох тоон үзүүлэлтүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болж байгаа юм.

Тус чуулганы онцлох тоо баримтуудыг багцлан хүргэж байна.

  1. Дэлхийн цаг уурын байгууллагаас дэлхийн агаарын дундаж температур ирэх 5 жилд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгааг зарлав.
  2. ОУВС-ийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувь болж буурахаар байна.
  3. Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 650 тэрбум ам.доллар зарцуулж байна.
  4. Дэлхийн уур амьсгалын санхүүжилтийг 2030 онд 2.4 их наяд ам.доллар болгон бараг 5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Лондоны эдийн засгийн сургуулийн сүүлийн судалгаа харуулсан байна.
  5. Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хувь нэмрээ тодорхойлж, энэ хүрээнд 2050 он гэхэд дэлхийн 70 гаруй улс хүлэмжийн хийн ялгарал ба шингээлтийн зөрүүг тэглэхээ амлаад байна.
  6. Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
  7. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөөд байна.
  8. Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулах зорилт тавьсан.
  9. Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2,600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй.
  10. Монгол Улсын хувьд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан.
  11. Энэхүү санхүүжилтийн хэрэгцээг хангах хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ий 1 хувиас багагүй хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар шийдвэрлэсэн.

Өнгөрсөн жилийн “Ногоон Санхүүжилт – Бүс Нутгийн Чуулган”-ы үеэр Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхээр болсон.