ВИДЕО: Хуурамч шатахууны хуульд Цэц маргаан үүсгэснийг Б.Пүрэвдорж эсэргүүцэж "сүүндээ цадаагүй төлөгнүүд авлигал авах гэж байгаа юм уу" гэж мэдэгдлээ

ВИДЕО: Хуурамч шатахууны хуульд Цэц маргаан үүсгэснийг Б.Пүрэвдорж эсэргүүцэж "сүүндээ цадаагүй төлөгнүүд авлигал авах гэж байгаа юм уу" гэж мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг 2020 онд өргөн барьж парламентаар батлуулсан. Түүний хууль батлагдсанаар хуурамч шатахууны гол орц болох керосин, нафта хэмээх бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгасан юм.

Тэгвэл тэрээр өнөөдөр /2023.06.15/ нэгэн ноцтой мэдэгдлийг хийлээ. Учир нь түүний өргөн барьж батлуулсан дээрх хуульд маргаан үүсгэснийг Үндсэн хуулийн хүлээж авсан аж.

Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж тус хуулийг хүчингүй болгосон тохиолдолд, цэцийн тогтоолыг УИХ хүлээж авах эсэхээ шийдэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ҮХЦ-ийн гишүүдийн цалинг нэг сая төгрөг байхад нь 3 сая болгосон. Гэтэл "сүүндээ цадаагүй төлөгнүүд" хуурамч шатахууны 80 тэрбум ашиг руу харж, авлигал авах гэж байгаа юм уу. Хуурамч шатахууны эсрэг хуулийг 2022 онд УИХ-аар батлуулсан. Гэтэл энэ хуульд маргаан үүсгэснийг ҮХЦ хүлээж авсан байна” гэж мэдэгдэл хийлээ.

ВИДЕО: