ШУУРХАЙ: Мотоциклтой иргэнийг дайрч унагасан гэх "Гачуурт"-ын Л.Чинбатын асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Мотоциклтой иргэнийг дайрч унагасан гэх "Гачуурт"-ын Л.Чинбатын асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ /ВИДЕО/

"Гачуурт" ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа дайрах гэж хөөж, дайрч унагаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байна. 

ВИДЕО: 

Тодруулбал, "Гачуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат 1559 УБЦ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг жолоодож явахдаа мотоциклтой иргэнийг дайрч унаган, морьтой иргэдийг дайрахаар хурдтай давхиж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мэдээллийг тодруулаад эргэн мэдээлье" гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.  

Харин энэ талаар "Гачуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.