Л.Чинбатын бусдыг машинаараа дайрахыг завдсан үйлдлийг шалгахаар цагдаагийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймаг руу явжээ

Л.Чинбатын бусдыг машинаараа дайрахыг завдсан үйлдлийг шалгахаар цагдаагийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймаг руу явжээ

Энэ сарын 15-ны өдөр /2023.06.15/ 13:20 минутанд "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна. "Оруулахгүй" гэхэд манай ажилчдыг дайрна гээд машинаар хөөгөөд байна" гэх дуудлага, мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт аймгийн төвөөс тус сум руу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна.

Сануулахад, иргэдийг дайрахаар машинаар хөөсөн хүн нь "Гачуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат юм. Тэрбээр 1559 УБЦ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг жолоодож явахдаа мотоциклтой иргэнийг дайрч унаган, морьтой иргэдийг дайрахаар хурдтай давхиж буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа юм.Харин энэ талаар "Гачуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэсэн юм.