Л.Чинбатыг автомашин ашиглан бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэсэн зүйл ангиар буруутгагдаж, 10-400 мянгаар торгуулж магадгүй

Л.Чинбатыг автомашин ашиглан бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэсэн зүйл ангиар буруутгагдаж, 10-400 мянгаар торгуулж магадгүй

"Гацуурт" ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын малчдыг машинаараа дайрах гэж хөөж, дайрч унагаж буй бичлэг өчигдөр /2023.06.15/ цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн. Өмнөх мэдээллийн ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО:

Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа. Харин Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүх "Л.Чинбат морьтой болон мотоциклтэй хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгдье" гэх тайлбарыг өгөөд байгаа. Харин Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг "Малчидтайгаа нийлж, адуунуудыг нутгаас гаргах гээд байж байтал Гацууртын Л.Чинбат нь саарал өнгийн “Ланд 200” машинтай давхиж ирээд “Та нар миний хөрөнгийг хаших эрх байхгүй” гэнгүүтээ шууд манай хоёр морьтой, нэг мотоциклтой иргэнийг машинаараа дайраад унагаачихсан" гэх мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл цахим сүлжээнд цацагдсан "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатын үйлдэл нь "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" учир энэ зүйл ангиар шалгагдаж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах:

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.4. зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн 

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Товчхондоо, "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу автомашин ашиглаж, бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэсэн зүйл ангиар буруутгагдаж, 10-400 мянган төгрөгөөр торгох ял шийтгэгдэж магадгүй юм байна.