"Тамгагүй төр" жүжгийг долдугаар сарын 1-нээс эхлэн англи хэлээр УДЭТ-т тоглоно

"Тамгагүй төр" жүжгийг долдугаар сарын 1-нээс эхлэн англи хэлээр УДЭТ-т тоглоно

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Улсын Драмын эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа 143 удаа тоглогдож, нийт 83070 үзэгчдэд хүрснээр ээлжит тоглолтуудаа өндөрлөж байгаа талаараа мэдэгдсэн байна. 

Харин ирэх сарын 01 /2023.07.01/-ний өдрөөс эхлэн англи хэлээр Улсын Драмын эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа эргэн тоглогдохоор болсон байна. Сонирхуулахад, "Тамгагүй төр" монгол драм "Монгол хаан" нэртэйгээр ирэх арваннэгдүгээр сард Английн Лондон хотын театрт тоглогдох бэлтгэл ажилдаа ороод байгаа юм