ЭХ СУРВАЛЖ: "Адуу оруулж ирсэн Улсын харцага Ө.Даваабаатарыг олж, тайлбар авсны дараа Л.Чинбатад хэрэг нээх эсэх нь шийдэгдэнэ" гэлээ

ЭХ СУРВАЛЖ: "Адуу оруулж ирсэн Улсын харцага Ө.Даваабаатарыг олж, тайлбар авсны дараа Л.Чинбатад хэрэг нээх эсэх нь шийдэгдэнэ" гэлээ

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат нь автомашин хөлөглөн, бусдын хөөж байгаа бичлэг цахим орчин гарсан.

ВИДЕО: 

Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, "Л.Чинбаттай холбоотой асуудалд одоогоор гомдол, мэдээллийн хүрээнд шалгалт хийж байна. Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг шалгаад хэрэг нээх эсэхээ шийдвэрлэх юм байна. 

Учир нь одоогоор хэрэг явдлын талаар гомдол мэдээллийг шалгаж дуусаагүй байгаа. Хэрэв хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэвэл цагдан хорих эсэхээ шийднэ. 

Харин Дорнод, Сүхбаатар аймгаас 300 гаруй адууг гарал үүслийн гэрчилгээгүй олон пост давуулан оруулж ирсэн хүн болох улсын харцага Ө.Даваабаатарын утас нь холбогдохгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм байна. Учир нь түүнийг олж тайлбар мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байгаа” гэсэн мэдээллийг өглөө.