ЦЕГ: Автомашин ашиглан бусдыг дайрах гэж оролдсон  Л.Чинбатын үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна

ЦЕГ: Автомашин ашиглан бусдыг дайрах гэж оролдсон Л.Чинбатын үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт өчигдөр /2023.06.15/ иргэн "У"-аас "Тус аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт иргэн "Ч" гарал үүслийн бичиггүй адуу мал оруулах гэж оролдсон. Улмаар шаардлага тавьж, эсэргүүцсэн иргэдийг автомашинаар дайрах гэсэн" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Ташрамд дурдахад, иргэнийг автомашинаар дайрах гэж оролдсон иргэн нь Хөдөлмөрийн баатар, Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат юм.