БАРИМТ: "Галт тэрэгний нэг цуваанаас 300 саяыг хахуульд авдаг байсан" С.Батдөл уг мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хэлбэрийг нь өөрчилдөг байжээ

БАРИМТ: "Галт тэрэгний нэг цуваанаас 300 саяыг хахуульд авдаг байсан" С.Батдөл уг мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хэлбэрийг нь өөрчилдөг байжээ

“Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд холбогдох хэрэг шүүхэд шилжээд байгаа. 

Энэ оны нэгдүгээр сард цагдаагийн байгууллагын алба хаагчид “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хурааж, түүнийг хойшлуулшгүйгээр саатуулсан. Тэгвэл С.Батдөл нь хахуулийн мөнгөөрөө нэлээд олон тоо үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хахуулийн мөнгөө угааж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. 

ВИДЕО: 

Тэрбээр,

  • Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо “Нисдэг машин” авто худалдааны төвийн дэргэд байрлах объектын дөрөв, тавдугаар давхарт тус бүр нь 293 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нийт нэг тэрбум төгрөгөөр,
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ривер гарден” хотхоны 315-316 дугаар барилгад 116 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 750 сая төгрөгөөр,
  • Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам дагуух 29/1, тус дүүргийн долдугаар хорооны 103 дугаар байранд орон сууцууд,
  • Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг, дархан цаазат Богдхан уулын Хүүшийн аманд хаусыг тус тус худалдан авсан байна. Гэвч тэрбээр эдгээр орон сууцныхаа мөнгөний эх үүсвэрийг нотолж чадаагүй гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. 

С.Батдөл нь галт тэрэгний нэг цуваа буюу 50 вагонд ачсан нүүрсийг түргэн шуурхай явуулахын тулд 250-300 сая төгрөгийг нэр бүхий хүмүүсээс удаа дараа хахуульд авдаг байжээ. Хахуулийн мөнгөө ийнхүү хэлбэрийг нь өөрчилж, үл хөдлөх хөрөнгө болгон мөнгө угаадаг байсан түүний хэргийг шүүх удахгүй дэнсэлнэ. 




Өнөөдөр гахай өдөр

42 минутын өмнө