ШУУРХАЙ: Гачуурт компанийн эзэн Л.Чинбат "Алтанбулаг" боомтоор ОХУ-ын хилийг давжээ

ШУУРХАЙ: Гачуурт компанийн эзэн Л.Чинбат "Алтанбулаг" боомтоор ОХУ-ын хилийг давжээ

Автомашинаар бусдыг хөөж, амь насанд нь халдахыг завдсан гэх асуудалд ороод байгаа "Гачуурт" компанийн эзэн Л.Чинбат Сэлэнгэ аймагт байрлах "Алтанбулаг" боомтоор ОХУ-ын хилийг уржигдар /2023.06.15/ давж явсан гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, тэрээр энэ өдөр /2023.06.15/-ийн 13:00 цагийн орчимд гарал үүслийн бичиг баримт байхгүй адууг Сэлэнгэ аймаг руу оруулах гэснийг нь эсэргүүцсэн гэх хэсэг иргэдийг автомашинаар хөөж байгаа бичлэг цахим орчинд гарсан. Улмаар тус хэрэг явдлыг гомдол, мэдээллийн түвшинд хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл "Гачуурт" компанийн захирал Л.Чинбат асуудал үүсэхээс өмнө Монгол Улсын хилээр гарч явсан бололтой.