Монголын дотоод асуудалд оролцож, иргэдэд хөөгдөж байсан И.К.Азизовыг Мьянмарт суух элчин сайдаар Оросын тал томилно гэж мэдээлжээ

Монголын дотоод асуудалд оролцож, иргэдэд хөөгдөж байсан И.К.Азизовыг Мьянмарт суух элчин сайдаар Оросын тал томилно гэж мэдээлжээ

Манай улсад гадаад орны элчин сайдууд 3-4 жил суугаад эргүүлэн татагдаж нутаг буцдаг бол, Оросын элчин И.К.Азизов 10 орчим жил сууж, энэ хугацаандаа дипломат ёсонд байхгүй ёсгүй үйлдлийг гаргаж, Монгол Улсын дотоод асуудалд ч удаа дараа оролцохыг завдаж байв. 

Харин түүнийг энэ оны нэгдүгээр сар /2023.01/-д ОХУ-ын тал эргүүлэн татаж, И.К.Азизов нутаг буцсан юм. 

Тэгвэл түүнийг Мьянмарт суух элчин сайдаар томилж магадгүй байгаа талаар “Планета Монголия” гэх оросуудын хөтөлдөг телеграм сувагт мэдээлжээ. Тус мэдээлэлд, “Мьянмарын төрийн хэвлэлүүд тус улсын эрх баригчид Оросын шинэ элчин сайдтай гэрээ байгуулсан тухай мэдээлж байна. ОХУ-аас Мьянмарт суух Элчин сайдаар И.К.Азизов томилогдож магадгүй байна. Тэрээр Сингапур, Малайз, АНУ-д ажиллаж байсан бөгөөд Мьянмарт томилогдохоосоо өмнө ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар арав орчим жил ажилласан юм” гэжээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө