ШУУРХАЙ: УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо морджээ

ШУУРХАЙ: УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо морджээ

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д ажлын айлчлал хийнэ" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн ч тус айлчлалын тов нууц байгаа тул цаг хугацааг нь тодорхой хэлэх боломжгүй гэж мэдэгдсэн.

Харин албан бус зарим эх сурвалжууд энэ сарын 26 /2023.06.26/-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлал эхэлнэ гэж мэдээлсэн. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлал хийхээр өнөөдөр /2023.06.18/ тус улсыг зорьж байгаа аж. Түүний айлчлал Орост 4-5 хоног үргэлжилнэ гэх мэдээлэл байна

Түүний айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар багтаж байгаа бөгөөд мөн Улаанбаатар төмөр замын удирдлагууд явж байгаа аж. Өдгөө ОХУ-ын гадаад харилцаа муу, барууны орнуудын хоригт орсон нөхцөл байдалтай байгаа юм.