“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад Эрүүгийн хуулийн гурван зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолыг прокурор баталжээ

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад Эрүүгийн хуулийн гурван зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолыг прокурор баталжээ

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч гэмтээсэн байж болзошгүй үйлдэл олны анхаарлын төвд байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад Эрүүгийн хуулийн гурван ч зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол прокурор баталсан аж.

Тодруулбал, хэд хэдэн хүнийг “Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаар хөөж дайрч, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн хэмээн тус хуулийн 13.14-т зааснаар, нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэн, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Автомашиныг зэвсгийн чанартай ашигласан, бусдын эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн хэмээн хүндрүүлэх заалтыг ч нэмэх магадлал бий ажээ.