"Гацуурт" компанийн туувраар оруулж ирсэн 323 толгой адууг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутгаас албадан гарга гэх захирамж гарчээ

"Гацуурт" компанийн туувраар оруулж ирсэн 323 толгой адууг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутгаас албадан гарга гэх захирамж гарчээ

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч гэмтээсэн байж болзошгүй үйлдэл олны анхаарлын төвд байна.

Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэж, Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг дайрсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Уг адууг нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул, улсын харцага Ө.Даваабаатар тууж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан хэргийн газарт ажиллаж гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авах үед утсаа салгаж, хаана байгаа нь тодорхойгүй болсон гэж байв.

Тиймээс түүнийг олж тайлбар мэдүүлэг авах шаардлагатай гэж хууль хяналтын байгууллагынхан үзсэн юм. Харин үдэш нь тэрбээр зарим цахим хуудасны сурвалжлагчид “Утас цэнэггүй болсон байсан. Би одоо тайлбар өгөхөөр явах гэж байна” хэмээн ярьсан.

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат дуулиан дэгдээснийхээ маргааш өглөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчдөд тайлбар өгөөд удалгүй тус аймаг дахь “Алтанбулаг” боомтоор хил давж ОХУ руу явсан юм. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу дөнгөж шалгалт эхэлж байсан учраас шүүх нь түүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрдээгүй үед ийнхүү хилээр гарчихав. Харин өмгөөлөгч нь “ОХУ-ын Буриад улс руу газар тариалангийн ажлаар явсан. Удахгүй эргэж ирнэ” хэмээж буй.

Тэгвэл Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирсэн 360 гаруй адууг тус аймгийн Зүүнбүрэн сумаас албадан гаргах засаг даргын захирамж гарчээ. Тус захирамжид, "Гачуурт" компанийн туувраар оруулж ирсэн 323 толгой адууг 2023 оны зургаадугаар сарын 19-ны өдөр сумын нутаг дэвсгэрээс албадан гаргасугай гэжээ. 

Сумын засаг даргын захирамж