Г.Занданшатар даргын ОХУ-д хийж буй айлчлалыг УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан, Шилэн Цогоо гэх Б.Цогтгэрэл нар дагалдан явжээ

Г.Занданшатар даргын ОХУ-д хийж буй айлчлалыг УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан, Шилэн Цогоо гэх Б.Цогтгэрэл нар дагалдан явжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 18-22 /2023.06.18-22/ өдрүүдэд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалынхаа үеэр Оросын талтай хэлэлцээ хийнэ гэх мэдээлэл байгаа. 

Харин түүний айлчлалын бүрэлдэхүүн Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нараас гадна УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан, УБТЗ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтгэрэл буюу шилэн Цогоо нар дагалдан яваа аж. Сонирхуулахад, Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан, “Монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу” гэж мэдэгдэж байсан удаатай. Гэтэл тэрээр жил бүр "Орос хэлний баяр" гэгчийг РЦНК буюу Оросын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохин байгуулж ирсэн байдаг.