"Хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

"Хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн “Хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Уг мэдээллийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авсан байна. 

Эрүүгийн хууль, 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: ЦЕГ 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө