С.Батдөлд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болно

С.Батдөлд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болно

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 20-н буюу өнөөдөр 15.00 цагт болно. 

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн хоёр долоо хоногийн өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.