Л.Оюун-Эрдэнэ: ХЭДС-аас зээл авсан гишүүдийг АТГ шалгаж байна гэж ойлгосон

Л.Оюун-Эрдэнэ: ХЭДС-аас зээл авсан гишүүдийг АТГ шалгаж байна гэж ойлгосон

УИХ-ын нэр бүхий гишүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан баримт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. 
 
ТОДРУУЛБАЛ, ТУС САНГААС
  1. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь “Сэрмүүн өнгө” компанид 50 сая, “Эгшиглэн магнай” компанид 50 сая, иргэн Б.Болорцэцэгт 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байна.   
  2. УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Ээж Оюу Сайхан” компанид100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ. 
  3. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх хэмээн АТГ-аас шалгаж байна. 
  4. УИХ-ынг ишүүн А.Ундраа иргэн Т.Жаргалсайханд 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой.
  5. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Монгол Сор Хөгжил Олон Улсын Академи” ТББ-д 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байна. 
  6. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа иргэн Б.Тамирт 150 сая төгрөг зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй. 
  7. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ЛЭЦ” ХХК-д арьсан эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэл хөгжүүлэхэд 158 саятөгрөг
  8. УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Н.Номтойбаяр дорнод аймаг дахь компанид 200 сая 
  9. УИХ-ын гишүүн А.Сүхбат”Алтансүм” компанид150 саятөгрөг
  10. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Эко ааруул” ХХК-д 110 сая төгрөг
  11. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Чандмань эрдэнийн нөхөд” нөхөрлөлд 150 сая төгрөг
  12. УИХ-ын гишүүнЛ.Элдэв-Очир “Жигүүр богд” ХХК-д 100 сая төгрөг 
  13. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хатуу төмөр” ХХК-д 150 сая төгрөгийг  шууд олгуулсан баримт дэлгэгдсэн юм.

Тэгвэл эдгээр гишүүдийг ХЭДС-аас зээл авсан асуудлаар нь хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

Тэрбээр энэ талаар "Уг хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэж ойлгосон. Одоохондоо албан ёсоор УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газраар ярьсан зүйл байхгүй" гэсэн юм.