Бусдын гар утас болон гутлыг нь дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ

Бусдын гар утас болон гутлыг нь дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.06.19/ Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Үл таних хүмүүс манай аавыг дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 59 настай, эрэгтэйг гудамжинд явж байхад нь 41 настай, эрэгтэй “А” гэгч нь бусадтай бүлэглэн гар утас болон гутлыг нь дээрэмдэж зугтсаныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 

Тиймээс иргэд та бүхэн шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байх; Баталгаатай такси, унаагаар зорчих; Болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө