Э.Шижир: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Кью эс си” компани хүлээн аваад гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалтууд хийсэн. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй

Э.Шижир: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Кью эс си” компани хүлээн аваад гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалтууд хийсэн. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлэгч "Кью эс си" компанитай байгуулсан гэрээг Засгийн газраас гэнэт цуцалсан. Улмаар төрийн албаны хүмүүс, "Кью эс си компани гангийн үйлдвэр барина гэж концессын гэрээнд тусгасан боловч өнөөдөр нэг ширхэг ч хадаас хадаагүй" зэргээр худал мэдээллийг хийх болсон.

Харин энэ талаар "Кью эс си" компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир төрийн ордны гадна мэдээлэл хийлээ. Тэрээр, “Засгийн газар бидэнтэй байгуулсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг гэнэт цуцалсан бөгөөд энэ шалтгаанаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш буруугаар тайлбарлаж байна. Кью Эс Си компани юу ч хийгээгүй юм шиг, хохирол учруулсан юм шиг мэдээллийг олон нийтэд түгээж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нийт хөрөнгө нь 14 тэрбум төгрөг, нийт тайлан тэнцэл нь ердөө 40 тэрбум төгрөг байхад Кью Эс Си компани хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Үүнээс хойш Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийгдсэн хөрөнгө оруулалтад улсаас нэг ч төгрөг гараагүй. Харин Кью Эс Си компанийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.

Манай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүлээн авахад вагон худалдан авах ч санхүү хөрөнгө байгаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гарт баригдах, нүдэнд харагдах бүтээн байгуулалтууд хийгдсэн. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй.

Гангийн үйлдвэртэй зэрэгцээд цахилгаан эрчим хүчний төслүүд хийгдэх ёстой байсан. Өнөөдөр нэг ч цахилгаан станц байхгүй. Үйлдвэр баригдлаа гэхэд цахилгаан эрчим хүчгүй үйлдвэр ажиллах уу. Ажиллах боломжгүй тийм үйлдвэрийг барьсангүй гэж байна. Бид харин цахилгаан эрчим хүчний бага шийдэлтэйгээр ажиллаж болох гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-г шинээр боловсруулж, батлуулсан. Ажил эхлээгүй байхад гэрээг цуцалсан нь муу гэж харж байна” гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө