"Англи хэлийг бүх ЕБС-д заах" хуулийг Баянзүрхээс сонгогдсон Ж.Чинбүрэн эсэргүүцэж, байнгын хороо дээр хуулийг унагалаа

"Англи хэлийг бүх ЕБС-д заах" хуулийг Баянзүрхээс сонгогдсон Ж.Чинбүрэн эсэргүүцэж, байнгын хороо дээр хуулийг унагалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, түүний саналыг Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Н.Учрал, Н.Батшугар, Б.Жаргалмаа, Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан, Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзориг, Дундговь аймгаас сонгогдсон Г.Мөнхцэцэг, Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан нарын гишүүд дэмжиж, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг байнгын хорооны түвшинд унагалаа. Харин иргэд тэдний шийдвэр ихээхэн эсэргүүцэлтэй хандаж байна.

Учир нь УИХ-ын гишүүн бол иргэдийг төлөөлж төр түшиж байгаа иргэд бөгөөд иргэдийн нийтлэх эрх ашгийг хангасан бодлого шийдвэр гаргах учиртай. Харин маргааш /2023.06.21/ УИХ-ын нэгдсэн чуулганаар тэдний саналыг дэмжих эсэхийг харах л үлдлээ. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө