Ц.Элбэгдорж: Англи хэлний заалтыг УИХ-ын гишүүд буцааж босгосон нь дээр. Хүүхэд бүрийн сурах эрх нээлттэй байг /ВИДЕО/

Ц.Элбэгдорж: Англи хэлний заалтыг УИХ-ын гишүүд буцааж босгосон нь дээр. Хүүхэд бүрийн сурах эрх нээлттэй байг /ВИДЕО/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, түүний саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингэснээр байнгын хороо дээр "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалт унасан юм. 

Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, "Англи хэлний заалтаа нэгдсэн чуулганаар УИХ-ын бусад гишүүд буцааж босгосон нь дээр дээ. Яаж ч тайлбарлаад хуулиар хаачихлаа гэж ойлгоод байна. Хүүхэд бүрийн сурах эрх нь хуулиар нээлттэй байг. Консерваторууд Лондонд цуглав. Дэлхийн Ардчилсан Холбоо үүссэний 40 жилийн ой, хурал давхцаж байна. Маргарет Тетчер, Роналд Рейган нарын санаачлагаар байгуулагдсан гэж үздэг. Үдшийн хүндэт зочноор Борис ирж оролцов. Сайн үг хэллээ. Түүнийг ойлгоход Англи хэл хэрэгтэй" гэж жиргэжээ.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө