Л.Гантөмөр: Дэлхийн ихэнх харилцаа англи хэл дээр өрнөж байна. Монгол хүүхдүүд хоцрох ёсгүй

Л.Гантөмөр: Дэлхийн ихэнх харилцаа англи хэл дээр өрнөж байна. Монгол хүүхдүүд хоцрох ёсгүй

Өнөөдөр /2023.06.20/ хуралдсан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлаар “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг хасах саналыг Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн гаргасан.

Харин түүний саналыг Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Н.Учрал, Н.Батшугар, Б.Жаргалмаа, Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан, Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзориг, Дундговь аймгаас сонгогдсон Г.Мөнхцэцэг, Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан нарын гишүүд дэмжиж, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг байнгын хорооны түвшинд унгасан юм.

Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр, “Харамсалтай байна. УИХ-ын нэгдсэн чуулганд найдах л үлдлээ. Хүн бүр сурч боловсорч, боловсролыг тэгш хүртэх эрхтэй. Гэтэл англи хэлийг манай улс шиг төлбөр төлж сурдаг улс орон дэлхийд цөөхөн. Харин дэлхийн шинжлэх ухаан, гадаад харилцаа, мэдээллийн урсгал ихэнх зүйл англи хэл дээр өрнөж байна. Энэ хөгжлөөс Монгол Улсын ирээдүй, хойч үе хоцрох ёсгүй” гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө