Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг гэх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг гэх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Иргэний гомдлын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Гандантэгчинлэн хийдэд шалгалт хийж эхэлжээ. Өнөөдөр холбогдох лам, ламхай нараас мэдүүлэг авч байна.

Гандантэгчинлэн хийдийн ламхай нарын дотуур байранд бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэж байж болзошгүй тухай мэдээлэл олны анхаарлын төвд ороод байгаа юм.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос Гандантэгчинлэн хийдэд шалгалт хийхээр болсон билээ.




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө