Н.Ганибал: ҮАБЗ яагаад УИХ-д тулгалт хийгээд байгаа юм. Англи хэлийг хуульд оруулах нь зөв

Н.Ганибал: ҮАБЗ яагаад УИХ-д тулгалт хийгээд байгаа юм. Англи хэлийг хуульд оруулах нь зөв

Өнөөдөр /2023.06.22/ хуралдаж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар “Боловсролын ерөнхий хууль”-ийн өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Сонирхуулахад, энэ долоо хоногт хуралдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүд дэмжсэн юм. 

Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы хурлаар "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг Боловсролын ерөнхий хууль оруулах эсэхийг хэлэлцэж эхэллээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал, “ҮАБЗ-өөс яагаад бодлогоо УИХ-д тулгаад байгаа юм. Хүүхдүүдээ дэлхийн хүн болгохын тулд энэ заалтыг оруулж ирсэн гэж бодож байна. Энэ боломжийг олгох нь УИХ-ын нэг үүрэг. Хуульд англи хэлээ оруулах нь зөв гэж бодож байна” гэсэн юм. 

ВИДЕО: