О.Цогтгэрэл: Англи хэл, мэдээллийн технологи бол Монголын хөгжлийн суурь

О.Цогтгэрэл: Англи хэл, мэдээллийн технологи бол Монголын хөгжлийн суурь

Өнөөдөр /2023.06.22/ хуралдаж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар “Боловсролын ерөнхий хууль”-ийн өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Сонирхуулахад, энэ долоо хоногт хуралдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүд дэмжсэн юм. 

Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы хурлаар "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг Боловсролын ерөнхий хууль оруулах эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Англи хэлийг бага ангиас нь сургах гэдгийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Англи хэл, мэдээллийн технологи бол Монголын хөгжлийн суурь. монголчуудын ядуурлаас гарах арга зам бол эрх чөлөөтэй иргэн. Эрх чөлөө бол мэдлэгийн чөлөө. Мэдлэгийн эрх чөлөө бол англи хэл” гэсэн юм. 

ШУУД: